Хувьцаа эзэмшигчдийн хурал
2 min read
Богд Банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?
Богд Банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?

Хэлэлцсэн асуудал: 2022 оны онцлох үйл явдлууд, Санхүүгийн үзүүлэлт болон Богд Банк ХК-ийн санхүү болон үйл ажиллагааны 2022 оны жилийн тайлан дахь онцлох үйл явдал юу байв?

Онлох үйл явдлууд

  • Шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Өөрийн санхүүгийн програмаар дамжуулан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг олгох ”Corprate gateway” үйлчилгээг нэвтрүүлсэн, дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийх боломжийг харилцагчдад олгосон Prime, Prime reserve кредит картын үйлчилгээг нэвтрүүлсэн, B – point оноогоо цуглуулан хадгаламжаа нэмэх боломжтой болсон, хугацаатай хадгаламжаа хоногоор сонгох, экпресс автомашины зээл, бичил бизнес эрхлэгчийг дэмжих зээл, “Итгэл” хүүхдийн хадгаламж зэрэг маш олон бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлэн ажиллажээ.

  • Борлуулалтын суваг тэлэлт

Богд банкны мэдээллийн санг сүүлийн үеийн хүчин чадалтай сервер лүү шилжүүлэн өгөгдлийн сангийн сайжруулалт хийснээр баазын ачааллыг 200% бууруулсан. Мөн ПОС төхөөрөмжөөс E-barimt хэвлэх боломжийг нэвтрүүлж, 2 шинэ салбараа нээн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

  • Хамтын ажиллагаа

2022 оны 10 сард ENABLING QAPITAL хөрөнгө оруулалтын сангаас 4 сая ам.долларыг дунд хугацаатайгаар, 2022 оны 12 сард DFC хөрөнгө оруулалтын сангаас 15 сая ам. долларыг урт хугацаатайгаар санхүүжилт амжилттай татсан. Мөн Нийслэлийн ЖДҮ-г дэмжих төв, БСШУЯам, ЦХХХЯам зэрэг газруудтай хамтран ажилласан.

Санхүүгийн үзүүлэлтүүд

Image

Салбарын дундаж активын өсөлт 8.12% байгаа бол Богд банкных 36% өссөн байна. Харин салбарын өөрийн хөрөнгийн өгөөжийн өсөлт 20% байгаа бол Богд банкных 23% өсөлттэй ажиллажээ.

Image

Салбарын дундаж цэюэр ашгийн өсөлт 26% байгаа бол Богд Банкных 54% , харин салбарын дундаж активын өгөөжийн өсөлт 17% байгаа бол Богд Банкных 2% бага үзүүлэлттэй буюу 15% байна.

2023 оны баримтлах стратеги

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх

  • Бөөний зээл буюу ББСБ зээл дээр ажиллах
  • TOP up loan буюу эргэн төлөлтийн хэмжээгээр буцаан зээл олгох
  • Pre-approved loan процессийг хэрэгжүүлэх
  • Томоохон ААН бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан зээлийг гаргах

Онлайн дижитал суваг

  • Онлайн зээлийн төрлийг нэмэгдүүлэх
  • APP зээл нэвтрүүлэх

Ийнхүү танилцуулга дууссаны дараагаар хуралд цахимаар оролцож буй хувьцаа эзэмшигчдээс ирсэн хэлэлцэж буй асуудлуудтай холбогдсон асуулт, хариултаар өндөрлөлөө.