Хөрөнгийн зах зээл
2 min read
Байгал орчны бохирдлыг бууруулж буй Монос Хүнс
Байгал орчны бохирдлыг бууруулж буй Монос Хүнс

Монос Хүнс ХК нь MFC2.0 үйлдвэрийн төслөө хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр танилцуулсанг бид мэдээллэж байсан билээ.

Тэгвэл энэ удаад MFC2.0 төсөл амжилттай хэрэгжсэнээр компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн мөн цаашид хэрхэх талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

MFC2.0 төслийн үр дүнд,

  • ЭКОС цэвэр усны савлагааг 29:25 стандартаар үйлдвэрлэж эхэлсэн
  • Хуванцар савалгааны хэмжээг 30% бууруулж 2024 оны IV улиралд 43 тонн хуванцар хаягдал үүсэхээс сэргийлсэн
  • Шинэ автомат тоног төхөөрөмж, нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн хурд 2.5 дахин ихэссэн
  • Эрчим хүч, урсгал зардлын хэмжээ буурсан
  • Үйлдвэрийн нөөцийн ашиглалт нэмэгдэж хог хаягдлыг багасгасан байна

2024 оны онцлох үйл явдлууд:

  • ЦЭНЭГ Уушги цэвэрлэх шинэ бэлдмэл үйлдвэрлэгдэж эхэлсэн
  • Экспортын үйл ажиллагааг идэвхижүүлж Киргиз, ОХУ-д 20 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж Милино нэртэй ааруулан үрэл худалдаалж эхэлсэн
  • Чанарын менежментийн тогтолцоо
  • Хүнсний аюулгүй бадлын тогтолцоо
  • Байгал орчны чанарын удирдлагын тогтолцоо зэрэг ISO стандартуудыг хангасан
  • Үйлдвэрлэлийн байрлал нэг дор болсноор зардлын удирдлага шинэчлэгдсэн

2024 оны 3-р улирлын байдлаар борлуулалтын орлого 27₮ тэрбумд хүрч 2023 оны мөн үетэй харьцуулахад 21%, цэвэр ашиг 2.5₮ тэрбумд хүрч 27% тус бүр өссөн байна.

Компанийн хувьд 2019 онд олон нийтэд хувьцаа санал болгосноос хойш 2024 он хүртэл жил бүр ногдол ашиг тараасан бөгөөд хувьцааны ханш анх 70₮ байсан бол өнгөрсөн хугацааны дээд ханш 149.7₮, одоогийн ханш 88.48₮ байна.

Image

2025 онд:

  • Зах зээлийн тэлэлт: Дотоод болон гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх
  • Шинэ бүтээгдэхүүн: Эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг илүү автоматжуулах
  • Ашиг орлого: Борлуулалтын орлогыг улирлын байдлаас хамааруулахгүйгээр ижил түвшинд хүргэж жилд 40-50₮ тэрбумд хүрэх
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд: Байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүд болон иргэд рүү чиглэсэн бүтээгдэхүүний төслүүдийг хэрэгжүүлжээ мэдэгдлээ.
Image