
Ард Санхүүгийн нэгдэл ХК нь 2024 онд 10.6 тэрбум төгрөгийг нийт орлогоор төвлөрүүлж, энэ нь өмнөх онтой харьцуулахад 10.8%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Нийт зардал 10.3 тэрбум төгрөгт хүрсэн бол энэ нь өмнөх оноос 20.7%-иар буурчээ. Санхүүгийн зардлыг задлан харвал:
-
6.0 тэрбум төгрөг үйл ажиллагааны зардал
-
4.0 тэрбум төгрөг нь санхүүгийн зардалд зарцуулагдсан байна.
Цэвэр ашиг 743.9 сая төгрөгт хүрч өмнөх оноос 543.5%-иар нэмэгдсэн байна.Үндсэн хөрөнгө 39.4%-иар буурч 260.0 сая төгрөгт хүрч ажиллажээ.

Хувьцаа эзэмшигчдийн бүтэц
Хувьцааны арилжааны нээлтийн ханш ₮2,789.0 төгрөг орчимд байсан бол нийт жилийн хугацаанд ₮2,601.0-₮3,448.0 төгрөгийн хооронд хэлбэлзэж ₮2,701.0 төгрөгт хаагдсан байна.

Хувьцаа эзэмшигчдийн бүтцийг харвал Ард Санхүүгийн нэгдэл ХК нь МХБ дээрх хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компаниудын нэг бөгөөд бусад компанитай харьцуулахад хувьцааны эргэц илүү өндөр байна.

Ард Санхүүгийн нэгдэл ХК нь нийт 44 компанид шууд болон шууд бусаар хөрөнгө оруулсан байна.
Нийт хувьцаа эзэмшигчдийн тоо 108,026 хүрч өмнөх оноос 10.5%-иар нэмэгдсэн бол, Ард Апп хэрэглэгчдийн тоо 1,091,336 хүрч, Ард Кидс Апп хэрэглэгчдийн тоо 57,099 болжээ.
Идэвхтэй зээлийн данстай харилцагчдын тоо 35,269 хүрч өмнөх оноос 70%-иар нэмэгджээ. Даатгуулагчийн тоо 256,515 хүрч өмнөх оноос 5.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Компани 2025 ондоо одоогийн Монгол шуудангийн 400 орчим салбарууд, 2023 онд эхлүүлсэн 8600 гишүүнтэй “Түмэн Ард” брокерын төслөө 26,000 хүргэж, энэхүү 2 дэд бүтцээ ашиглан Монгол улс даяар бүх төрлийн санхүүгийн үйлчилгээгээ үзүүлэх зорилго тавьжээ.
Хөрөнгө оруулалтын хувьд олон улсын биржийн арилжаа, AI Робот зөвлөх, олон улсын төлбөр тооцоо, И-Банкны хувьд олон улсын мөнгөн гуйвуулга, санхүүжилт мөн нэхэмжлэхээр төлөх гэх үйлчилгээнүүдийг 2025 ондоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.