2025 оны 4-р сарын 30 өдөр Ард Санхүүгийн Нэгдэл ХК (MSE:AARD)-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг нээж компанийн ТУЗ-ын дарга, Ч.Ганхуяаг хөрөнгө оруулагч нартаа мэнд хүргэснээр хурал эхлэв. Үүний дараагаар гүйцэтгэх захирал Б. Золбоо 2024 оны онцлох үйл явдал болон компанийн санхүүгийн гүйцэтгэлийн талаар товч танилцуулга хийлээ.
Үйл ажиллагаа
Анх 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүнээс хойш компани болон төслүүдэд хөрөнгө оруулах үйл ажиллагаа эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар тэдний хөрөнгө оруулалтын багц санхүү, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрдэж байна.

Хөрөнгө оруулалтын багцын задаргааг үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл:
Банк - ББСБ, Лизинг, Хадгаламж зээлийн хоршоо
Даатгал - Даатгалын холдинг, ердийн даатгал, тэтгэврийн сан
Хөрөнгө оруулалтын банк - ХОМК, Хаалттай болон нээлттэй сан, ҮЦК
Дэд бүтэц - Шуудан, Төлбөрийн платформ, Хөвсгөл ХК гэх ерөнхий 4 хэсэгт хуваагдаж байна.

Онцлох хэлцэл
2024 оны онцлох үйл ажиллагааны нэг хэсэг бол яахын аргагүй Хөвсгөл ХК-ны хэлцэл байлаа. Ард санхүүгийн нэгдэл нь өөрийн хөрөнгө оруулалттай санхүүгийн бус компаниудgа тусгаарлаж шилжүүлэх ажиллагааг сүүлийн 2 жилийн хугацаанд хийж байсан бол энэхүү шилжүүлгийн сүүлийн шат нь өнгөрсөн 7 хоногт хийгдэж дуслаа.
Ард Санхүүгийн Нэгдэл нь 2023 онд Хөвсгөл ХК компанийн худалдан авч, шаардлагатай мэдээллийг нь шинэчилсэн байна. 2024 оноос эхлэн дээр дурдсан санхүүгийн бус компаниудаа Хөвсгөл ХК-руу шилжүүлж эхэлсэн бөгөөд 2024 онд тэд энэхүү шилжүүлсэн хөрөнгөө хувьцаа руу хөрвүүлэх хүсэлт СЗХ-д гаргасан байна. Энэхүү хүсэлтийн шийдвэр 2025 оны 2-р сард гарч, Хөвсгөл ХК нэмэлтээр 75 сая ширхэг хувьцааг гаргаж, компанийн үнэлгээ нь 12.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаа халааслах боллоо.
Тэд 4,335,190 ширхэг хүртэлх хувьцааг 2,920 төгрөгөөр үнэлж, 12.66 тэрбум төгрөгөөр халааслах болсноо хурлын үед мэдэгдлээ. Харин энэхүү хувьцааны төлбөрт тэд Хөвсгөл ХК-ны хувьцааг өгөхөөр болсон ба Ард Санхүүгийн Нэгдэл ХК(AARD) -ны 1 ширхэг хувьцаа тутамд 20 ширхэг Хөвсгөл ХК-ийн (HVL) хувьцаа өгөх юм. Өөрөөр хэлбэл 1 AARD = 20 HVL харьцаатай байх бөгөөд хөрөнгө оруулагч нь хамгийн дээд хэмжээ нь 50%-ийн AARD хувьцаагаа Ард Санхүүгийн Нэгдэл хөрвүүлэх боломжтой юм.

Орлогын тайлан
Хурлын үед танилцуулсан сонирхолтой хэсэг бол уг компанийн орлогын тайлан байлаа. 44 компанид хөрөнгө оруулсан, 2005 оноос хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа, МХБ-ийн 1-р самбарт арилжигдаж байгаа Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь 2024 онд ердөө 93 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

YoY - өмнөх оны мөн үеэс өөрчлөгдсөх хувь
CAGR - нийт хугацаан дах нэг жилд үзүүлж өөрчлөгдөж буй хувь
• Менежментийн орлого 2024 онд 86%-иар өссөн ч сүүлийн 3 жилийн дундаж өсөлт нь 11% байна.
• Хүүгийн орлого сүүлийн 2 жилд нэмэгдэж 3 жилийн дундаж өсөлт нь 605% болжээ.
• Ноогдол ашгийн орлого 2023-2024 оны харьцуулахад 1838% өссөн харагдаж байгаа ч 2022 оны орлогоос буурсан байна.
• Нийт хөрөнгө оруулалтын орлого сүүлийн 3 жилд дунджаар 20% өссөн байгаа бөгөөд 2024 онд 10.70 тэрбумын орлого олсон байна.
• Цэвэр ашиг 2022 онд ₮2.1 тэрбум байсан бол 2023 онд ₮115 сая, 2024 онд ₮93 сая болж буураад байна.
Тэдний ойрын ирээдүй

Гүйцэтгэх захирал Б. Золбоо “Сүүлийн 12 жилийн хугацаанд бид компаниудаа бэлдчихлээ, эдгээр компаниудыг нийлүүлсээр байгаад Ard App-ийг боловсруулан гаргаж ирлээ. Одоо үүнийг scale хийх буюу улс орон даяр, булан бүрд хүргэх хэрэгтэй”
Үүний хүрээнд 2 төсөл хэрэгжүүлсэн нь Түмэн Ард болон Монгол Шуудантай хамтарсан, хөдөө орон нутгийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл юм.
Мөн тэд олон улсад гарах үүднээс Сингапурт компани байгуулж, өөрсдийн боловсруулсан бүтээгдэхүүн, шийдлээ бусад улс орон борлуулах үйл ажиллагааг эхлүүлснээ хурлын үеэр мэдэгдлээ.