Хөрөнгийн зах зээл
3 min read
Агаарын тээврийн салбарын хөгжил, цаашдын төлөв байдал.

Агаарын тээврийн салбарын хөгжил, цаашдын төлөв байдал.

Олон Улсын Агаарын тээврийн салбарын өнөөгийн байдал:

Агаарын тээврийн салбар нь дэлхийн хэмжээнд эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг салбарын нэг билээ. Сүүлийн жилүүдэд уг салбар онцгой сорилтуудыг даван туулсаар 2025 онтой золголоо. 2024 оны байдлаар агаарын тээврийн салбар нь цар тахлын дараах сэргэлтийнхээ оргилд хүрч, зорчигчдын тоо, нислэгийн тоо болон санхүүгийн үзүүлэлтүүдээр шинэ дээд амжилтуудыг тогтоогоод байна.

Image

(International Air Transport Association, 2024)​

Зорчигчдын тоо: 2024 онд дэлхийн хэмжээнд давтагдсан тоогоор 4,9 тэрбум зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн нь цар тахлын өмнөх түвшинг давж, түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болов.

Image

​​(International Air Transport Association, 2024)​

Нийт нислэгийн тоо: 2024 онд нийт иргэний нислэгийн тоо 38 саяд хүрсэн нь 2023 оны үзүүлэлтээс 3.4%-иар өссөн үзүүлэлт болсон.

Хамгийн ачаалалтай өдөр: 2024 оны хамгийн ачаалалтай өдөр нь наймдугаар сарын 2 байсан бөгөөд энэ өдөр агаарын тээврийн компаниуд нийтдээ 19,278,320 зорчигчдод үйлчилгээ үзүүлжээ.

Санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд:

Салбарын орлого: 2024 онд дэлхийн агаарын тээврийн нийт орлого 1 их наяд ам.долларт хүрсэн нь салбарын хувьд томоохон амжилт байв.

Цэвэр ашиг: 2024 онд салбарын нийт цэвэр ашиг 31.5 тэрбум ам.доллар байв. 2025 онд энэ үзүүлэлт 36.6 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна.

Image

​​(International Air Transport Association, 2024)​

Тэргүүлэгч агаарын тээврийн компаниуд

Image

Орлогоор тэргүүлэгчид: 2024 оны байдлаар АНУ-ын 3 компани дэлхийд орлогоороо тэргүүлсэн байна. Задлаад харвал Delta Air Lines 59 тэрбум ам.долларын орлогоор тэргүүлж, United Airlines Holdings 54.8 тэрбум ам.доллар, American Airlines Group 53.2 тэрбум ам.долларын орлоготойгоор удаалжээ.

Зорчигчдын урсгалаар тэргүүлэгчид: American Airlines Group дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэвээр үлдэж, олон сая зорчигч тээвэрлэсээр байна.

Хамгийн ачаалалтай нисэх буудал болон нислэгийн чиглэлүүд

Image

Hartsfield-Jackson Named Most Efficient Airport for 18th Straight Year - Global AtlantaHartsfield-Jackson Atlanta олон улсын нисэх буудал

Хамгийн ачаалалтай нисэх буудал: 2024 онд Hartsfield-Jackson Atlanta олон улсын нисэх буудал 108 сая гаруй зорчигч хүлээн авч, дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал хэвээр үлдэв.

Хамгийн олон зорчигч тээвэрлэсэн чиглэл: 2024 онд дэлхийн хамгийн ачаалалтай нислэгийн чиглэл нь Өмнөд Солонгосын Чэжү – Сөүл (Гимпо) чиглэл байж, жилийн турш 14 сая гаруй суудал санал болгосон байна.

Дэлхийн агаарын тээврийн салбар урьд өмнө байгаагүй хурдацтай өсөж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж байна. Глобал аялал жуулчлал, логистикийн эрэлт нэмэгдэж, шинэ нислэгийн чиглэлүүд өргөжиж, технологийн дэвшил хурдацтай нэвтэрснээр салбарын хөгжил улам эрчимжиж байна. Энэ өсөлтийн давалгаанд та олон улсын тэргүүлэгч агаарын тээврийн компаниудын хувьцаанд хөрөнгө оруулж, салбарын хөгжлөөс өгөөж хүртэхээс гадна дотоодын хувьцаа, бонд зэрэг үнэт цаасанд хөрөнгө оруулж, санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх боломжтой. Мөн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, оновчтой шийдвэр гаргахыг хүсвэл яг одоо Апекс Капитал ҮЦК-тай холбогдоорой! ✈️📈

Image