Хөрөнгийн зах зээл
3 min read
2024 оны эхний хагас жилд

2024 оны эхний хагас жилд

Эдийн засгийн сэргэлт, хөрөнгө оруулагчдын өөдрөг үзэл, корпорацуудын сайн тайлан зэргээс үүдэлтэй АНУ-ын хөрөнгийн зах зээл 2024 оны эхний хагаст өсөлттэй байлаа. Инфляц, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг олон асуудлууд байсан ч ажилгүйдэл, хэрэглээний зардал зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байсан нь уг өсөлтийн шалтгаан болж байв.

Image

Бодлогын хүү ба инфляц

Холбооны Нөөцийн Сан 2023 оны 8-р сараас эхлэн бодлогын хүүг 5.5% хэвээр хадгалсан бөгөөд үүний нөлөөгөөр инфляц аажмаар буурч, 2024 оны 7 сарын байдлаар 3%-д хүрээд байна.

Image

Секторуудын үзүүлэлт

2024 оны 8 сарын байдлаар хэрэглээний гол бүтээгдэхүүний салбараас бусад нь өсөлттэй байлаа. Information Technology, Communication Services, Utilities зэрэг секторууд сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн их өсөлттэй байсан ба эдгээрийг задалж харвал дараах салбарууд тэргүүлж байна.

АНУ-аас гадна бусад олон улсын хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй байсан ч Хонг Конгын хөрөнгийн зах зээл 2024 оны эхний хагас жилд бууралттай байв.

Image Image

Сүүлийн үед

Хөрөнгө оруулагчид эдийн засгийн үзүүлэлт, бодлогын хүү болон инфляцад чухал ач холбогдол өгч байгааг бид 2024 оны эхний хагас жилээс харж болно. Тухайлбал 2024 оны 8-р сарын эхний 7 хоногт томоохон компаниудын тайлан гарахын зэрэгцээ:

  • Ажилгүйдлийн түвшин: 4.1%-4.3% хүртэл өссөн.
  • Цагийн дундаж цалин хөлсний хэмжээ: 0.3%-0.2% болж буурсан.
  • Хөдөө аж ахуйн салбарыг оруулахгүйгээр шинээр бий болсон ажлын байрны тоо мэдээ 179,000-114,000 болж буурсан.

Мөн үүнтэй зэрэгцэн Японы эрх баригчид бодлогын хүүгээ 0.25%-иар нэмснээр олон улсын хөрөнгийн зах зээлд маш том хөдөлгөөн орууллаа. 7 жилийн турш бодлогын хүүгээ 0% дээр барьсан улс ийнхүү хүүгээ нэмсэн нь Carry Trade хийж байсан хөрөнгө оруулагчид өөрсдийн эзэмшиж байсан хөрөнгөө зарахад хүргэсэн. Зэрэг шалтгаануудын улмаас хөрөнгийн зах зээл 8-р сарын эхний 7 хоногт 6.11% буурсан.

2024 H2

8-р сарыг хэцүүхэн эхлүүлсэн ч инфляцын мэдээ сайн гарснаар хөрөнгийн зах зээл ахин сэргээд байна. АНУ-ын инфляц 2.9% буюу 2021 оны 3-р сард байсан хэмжээнд хүрээд байгаа нь удахгүй бодлогын хүүг бууруулна гэсэн дохио өгөөд байгаа ба шинжээчид энэ 9-р сард бодлогын хүүг бууруулах магадлалыг 60% болгон нэмээд байна.

АНУ ерөнхийлөгчийн сонгууль ба хөрөнгийн зах зээл

АНУ 1928 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуулийг 23 удаа хийсэн бөгөөд аль ч нам сонгогдсон дунджаар хөрөнгийн зах зээл дараа жил нь 11.28% өссөн байна. Бүгд найрамдах нам сонгуульд ялсан жилд дунджаар 15.3%, Ардчилсан нам ялсан үед дунджаар 7.6% өссөн байна.

Image

1928 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөг хөрөнгийн зах зээлд дараах байдлаар нөлөөлдөг байна.

Image

Энэ удаагийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас хуучин ерөнхийлөгч Доналд Трамп өрсөлдөж байгаа бол түүний өрсөлдөгчөөр АНУ дэд ерөнхийлөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Камилла Харрис юм.

Дүгнэлт

2024 оны 2-р хагаст хөрөнгийн зах зээлд хамгийн их нөлөө үзүүлэх үйл явдал бол яахын аргагүй Хүү бууруулалт болон Ерөнхийлөгчийн сонгууль юм. Энэ 9-р сард болох хурлаар бодлогын хүүг багасгах магадлал өндөр байна. Мөн үүнийг дагаад хөрөнгийн зах зээл өсөлттэй байх шинжтэй байна.

Бодлогын хүү буурах шалтгаанууд

  • CPI 2.9% болж буурсан
  • ХНС 2024 онд 3 удаа хүүг буруулна хэмээн мэдэгдсэн. Хамгийн ойрын, хүлээлт өндөр байгаа хугацаа бол 9-р сар.
  • Ажилгүйдэл болон үүнтэй холбоотой үзүүлэлтүүд буурсан нэмэгдсэн
  • АНУ-ын өр $35 их наяд буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Шинээр бонд гаргаж roll-over хийх тул хүүг буулгасан байх шаардлагатай.